Таны хүүгийн цалингийн орлого зээл төлөхөд хүрч байвал болно. Таны орлогыг банкууд байрны зээл төлөх орлогод оруулж тооцохгүй гэсэн үг.
Урт хугацааны зээлд хамтран зээлдэгч зайлшгүй шаардлагатай. Гэхдээ таны орлого хүрч байгаа тохиолдолд хамтран зээлдэгчийн орлогыг тооцолгүйгээр зээлийг судлах боломжтой байдаг.
Сард төлөх нийт төлбөр тань танай өрхийн орлогын 45 хувиас бага бол давхар зээл авч болно
Сайн байна уу?
Та хүний зээлийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах боломжгүй. Банк ч тэгж шилжүүлэхгүй.
Мөн та гурав дундаа ямар нэгэн гурвалсан гэрээ байгуулах боломжгүй.
Мөн дээрээс нь 8% зээл олдоц муутай байгаа гэдгийг та мэдэж байгаа.
Ямар боломж байж болох вэ гэвэл: Хэрэв танд аль нэг банк 25 сая төгрөгийн зээл олгох боломжтой бол та өөрт байгаа 35 саятайгаа нийлүүлээд 60 сая болно. Тухайн хүнтэйгээ худалдах авах гэрээ байгуулаад, зээлийг нь энэ мөнгөөрөө төлөөд байрыг нь өөр дээрээ шилжүүлэн авах боломж байна. Гэхдээ таны авах зээлийн хүү хамгийн багадаа сарын 1,5 хувь жилийн 18 хувь байх болов уу. Хэрэв тийм бол нэмж авах 25 сая төгрөгөнд та багагүй хэмжээний хүү төлөх болно.
Хэрэв та заавал энэ байрыг авах гэж байгаа бол банкны ажилтантай урьдчилан уулзаж, болох эсэхийг нь тодруулаарай.
Уучлаарай. Бид одоогоор ийм тооцоолол хийж өгөхгүй байгаа. Энэ нэлээд ярвигтай тооцоолол болно. Таны авах байрны үнэ ирээдүйд өсөх буурах, сард хэдээр түрээсэлж чадах гэх мэтээс аль нь илүү ашигтай нь хамаарна. Энэ бүхнийг давхар тооцоолох шаардлагатай болно гэдгийг л хэлье. Бид одоогоор ийм тооцоолол хийхгүй байгаа
Урьдчилгааны оронд өөрийн нэр дээр байдаг өөр орон сууцыг давхар барьцаалаад 100% лизинг авч болдог. Үүнээс өөр ямар нэгэн боломж байхгүй.
Харин та урьдчилгаагаа бүрдүүлээд байранд орохыг хүсч байвал биднээр иж бүрэн тооцоо хийлгэх боломжтой шүү. Та хүсвэл https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfnHOvQ3-KlZPpJ6lCid3kgfSt0gzLLPGgTMwYBQQ2xBVtgZg/viewform маягтыг бөглөн биднээс зөвлөгөө, тооцоолол авч болно.
Миний ойлгосноор та одоо өөрийн нэр дээр байгаа байраа барьцаанд тавьж 50 сая төгрөг зээлээд өөрт байгаа 30 саятайгаа нийлүүлэн нийт 80 сая төгрөгөөр байр авахаар төлөвлөжээ.
Ипотекийн 8 хувийн хүүтэй зээл зогсонги байдалд орчихоод байгаа тул та ийм шийдэл гаргаж байна гэж ойлголоо.
Хэрэв та үнэхээр тухайн байрыг өөртөө авах нь зүйтэй гэж үзэж байгаа бол та өөртөө байгаа 30 хувиараа урьдчилгаа хийгээд үлдсэн 50 сая төгрөгөө банкны эх үүсвэртэй орон сууцны зээлээр санхүүжүүлэх нь зүйтэй. Ингэвэл та ядаж сарын 1,5% хүүтэйгээр авах боломж бүрдэнэ. Хэрэв та өөрийн одоо байгаа байраа барьцаалан 50 сая төгрөг зээлнэ гэж үзвэл үүнээс илүү өндөр хүү төлөх болно. Юуны өмнө та шинээр нэмж байр авах нь зөв үү гэдгээ дахин сайн бодоорой. 2018/08/23
Сайн байна уу?
Байрны зээлд хэрхэн хамрагдах талаар зөвлөгөө авахыг хүсвэл https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfnHOvQ3-... энэ хаягаар ороод мэдээллээ бөглөнө үү.
Манай зөвлөхүүд танд утсаар болон фэйсбүүк мессенжерээр зөвлөгөө өгөх болно. Үйлчилгээний төлбөр 5000 төгрөг.
Танд амжилт хүсье
Цалингийн орлоготой боловч нийгмийн даатгал төлдөггүй бол байрны зээлд хамрагдах боломжгүй юм.
Харин та бизнесийн орлоготой бөгөөд түүнийгээ нотолж чадвал заавал нийгмийн даатгал төлдөггүй ч гэсэн зээлд хамрагдах боломжтой
Ипотекийн 8 хувийн хүүтэй зээл одоогоор (2018/08/19-ны байдлаар) олдоц муутай байгаа.
ХХБ-ны хувьд гэрээгээр хамтран ажилладаг барилгын компаниудын шинээр барьсан байрнаас авч буй тохиолдолд 8 хувийн зээл олгож байгаа. Бусад банкны хувьд тогтмол олгохгүй байна. Харин та банкны өөрийн эх үүсвэртэй зээлээр байр авах бол дэлгэрэнгүй мэдээллийг http://mongo.mn/z/1221 энэ линкээр орж үзнэ үү. Хэрэв та зээлээ богино хугацаанд төлж чадна гэж үзвэл энэ зээлийг сонирхож болно. Урт хугацаагаар авбал хэт өндөр хүү төлөх болно.
Ипотекийн 8 хувийн хүүтэй зээл одоогоор (2018/08/19-ны байдлаар) олдоц муутай байгаа.
ХХБ-ны хувьд гэрээгээр хамтран ажилладаг барилгын компаниудын шинээр барьсан байрнаас авч буй тохиолдолд 8 хувийн зээл олгож байгаа. Бусад банкны хувьд тогтмол олгохгүй байна. Харин та банкны өөрийн эх үүсвэртэй зээлээр байр авах бол дэлгэрэнгүй мэдээллийг http://mongo.mn/z/1221 энэ линкээр орж үзнэ үү. Хэрэв та зээлээ богино хугацаанд төлж чадна гэж үзвэл энэ зээлийг сонирхож болно. Урт хугацаагаар авбал хэт өндөр хүү төлөх болно.
Та хэдэн төгрөгийн зээл авах боломжтой, ойрын хугацаанд хүссэн зээлээ авах ямар боломж байгаа, мөн үүнд хэрхэн бэлдэх талаар иж бүрэн зөвлөгөө өгөх шаардлагатай гэж үзлээ. Хэрэв та энэ зөвлөгөөг авахыг хүсвэл https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfnHOvQ3-KlZPpJ6lCid3kgfSt0gzLLPGgTMwYBQQ2xBVtgZg/viewform энэ линкээр орж мэдээллээ бөглөн ирүүлнэ үү. Таны мэдээллийг судалж үзсэний үндсэн дээр зөвлөгөөг утсаар эсвэл фэйсбүүк мессенжэрээр өгөх боломжтой. Зөвлөгөөний өгөх үйлчилгээ 5000 төгрөгний үнэтэй байдаг бөгөөд бид ажлын 1 өдөрт багтаан таны зөвлөгөөг өгөх болно
Мөнгө зээлүүлж хүүнд нь байранд нь суудаг хүмүүс ихэвчлэн тухайн байраа барьцаанд авдаг. Гэтэл ипотекийн зээлтэй байр нь банкны барьцаанд байдаг давхар барьцаалах боломжгүй тул эрсдэлтэй.
Хариулт:
Сайн байна уу?
Таньд дараах зөвлөгөөг өгмөөр байна.
Зээлээр байртай болсон түүх-1: Тооцоолоогүй зардлууд
Зээлээр байртай болсон түүх-2: Зээл хөөцөлдөхөөс өмнө мэдүүштэй зүйлс
Зээлээр байртай болсон түүх-3: Зээлийн дүнгээ тооцож сурсан нь
Зээлээр байртай болсон түүх-4:Орлогоо баталгаажуулж сурсан нь
Зээлээр байртай болсон түүх-5: -ийг уншина уу.
Хариулт:
Сайн байна уу?
Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд журмын дагуу Зээлийн урьдчилан төлөлт хийх боломжтой байх (гэрээнд тусгаснаар) гэсэн нөхцөлтэй тул урьдчилан төлөх боломжтой.
Тухай төлж буй өдрөөр зээлийн хүүгээ, үндсэн зээлийн үлдэгдэлтэйгээ төлнө гэсэн үг.
MonGo.mn
ЗЭЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Хариулт:
Сайн байна уу?
Таньд дараах зөвлөгөөг өгмөөр байна.
Зээлээр байртай болсон түүх-1: Тооцоолоогүй зардлууд
Зээлээр байртай болсон түүх-2: Зээл хөөцөлдөхөөс өмнө мэдүүштэй зүйлс
Зээлээр байртай болсон түүх-3: Зээлийн дүнгээ тооцож сурсан нь
Зээлээр байртай болсон түүх-4:Орлогоо баталгаажуулж сурсан нь
Зээлээр байртай болсон түүх-5: -ийг уншина уу.
Хариулт:
Сайн байна уу?
Сарын дундаж цалинг банкууд сүүлийн 12 сарын дундажаар тооцдог.
Сүүлийн 12 сард авсан цалингуудуу бүгдийг нт нэмж байгаад 12-т хувааж тооцдог.
Хариулт:
Сайн байна уу?
Таны сарын орлогыг тогтмол 925000 төгрөг гэж үзвэл сард 416000төгрөгийн зээл төлөхөөр 49.5 сая төгрөгийн зээл авах боломжтой байна.
Байрны үнийн хувьд 70.5 сая төгрөгийн байр худалдан авах боломжтой харагдаж байна.
Хариулт:
Сайн байна уу?
Таны сүүлийн нэг жилийн сарын орлогын дундаж 800000₮ болж байна. Ийм орлоготой тохиолдолд сард дээд тал нь сард 360000 төгрөг төлөх орон сууцны зээл авах боломжтой буюу 43 сая орчим төгрөгийн зээл авах боломжтой.
Та 55 сая төгрөгийн байр авахад урьдчилгаанд-16.500.000₮ бэлдэж, 38.500.000 төгрөгийн зээл авч сард 323000₮ орчим төгрөг төлөхөөр байна.
Хариулт:
Сайн байна уу?
Ихэнх банкуудын орон сууцны зээлүүд доод тал нь сүүлийн нэг жил ажилласан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг тул та нэг жилээс дээш хугацаанд ажилласны дараагаар орон сууцны зээлэнд хамрагдаж болно.
Урьдчилгаанд 12.0 сая төгрөг бэлдвэл та 28.0 сая төгрөгийн зээлийг сард 234.5 мянган төгрөг төлж авч болохоор байна.
MonGo.mn
ЗЭЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Хариулт: Сайн байна уу.
8 хувийн орон сууцны зээлийн тавигдаж байгаа шаардлагад заавал орон сууц гэж заасан байгаа. 8 хувийн орон сууцны зээлийн барьцаанд тавигдах шаардлагад Монгол Улсад байршилтай, зөвхөн нийтийн зориулалттай орон сууц байх гэсэн байгаа
тиймээс амины орон сууцыг барьцаалах боломжгүй.
Хариулт: Сайн байна уу?
Ганц бие хүмүүс 8%-ийн зээлд хамрагдаж
байгаа. Одоогийн байдлаас харахад таны орлого зээлэнд тань хангалттай
хүрч байсан ч аав, ээж, ах, дүү, хамаатан садан эсвэл насанд хүрсэн
хүүхдийнхээ аль нэгийг заавал хамтран зээлдэгчээр оруулахыг шаардаж
байна.
Хариулт: Сайн байна уу?
Таныг тогтмол 650,0 төгрөгийн цалин гэж
үзээд, татвар, нийгмийн даатгал суутгуулаад, гар дээр 526,000 орчим
төгрөг авдаг гэж тооцъё. Ингээд тооцвол Танд 20 жилийн хугацаатай бол
28,2 сая орчим төгрөг, 15 жилийн хугацаатай бол 24,7 сая орчим төгрөг,
10 жилийн хугацаатай бол 19,5 сая орчим төгрөг оногдохоор байна. Өөрөөр
хэлбэл, урьдчилгаандаа хуучин байраа тавих бол дээд тал нь 28,2 сая
төгрөгийн байр хайх хэрэгтэй гэсэн үг.
Хариулт: Сайн байна уу?
Та өмнө цалин болон байрны зээл авч
байсан туршлагатай гэсэн байна. Тэгэхээр танд ямар материал бүрдүүлдэг,
хэрхэн зээл хөөцөлддөг талаар зохих ойлголттой байгаа байх. Та нилээд
олон жилийн өмнө зээл авч байсан тул таны орлого тэр үеийнхээс
өөрчлөгдсөн байх. Мөн банкуудын зээлийн нөхцлүүд ч өөрчлөгдсөн байх.
Иймээс илүү дэлгэрэнгүй ойлголттой болъё гэвэл манай орон сууцны зээлийн
талаархи цуврал нийтлэлийг уншихыг зөвлөж байна. (Цуврал нийтлэл)
Таны
гар дээр авдаг цалингаар тооцож үзэхэд, 20 жилийн хугацаатай 29,5 сая
орчим төгрөгийн зээл оногдох ба сард 247,000 орчим төгрөг төлөхөөр
тооцоологдож байна. 15 жилийн хугацаатай бол 25,8 сая орчим төгрөг, 10
жилийн хугацаатай бол 20,3 сая орчим төгрөг оногдохоор байна. Өөрөөр
хэлбэл, урьдчилгаандаа хуучин байраа тавих бол дээд тал нь 29,5 сая
төгрөгийн байр хайх хэрэгтэй гэсэн үг.
Бүх банкны 8%-ийн орон
сууцны зээлийн нөхцөл адил тул аль ч банкинд хзсэлтээ тавьж болно. Аль
болох таныг ойлгодог дэмждэг банктайгаа уулзах нь дээр болов уу?
Таны
хүүхэд насанд хүрсэн бол хүүхдээ хамтран зээлдэгчээр оруулж болно.
Насанд хүрээгүй бол аав, ээж, ах дүү, хамаатан садныхаа аль нэгийг
хамтран зээлдэгчээр оруулах хэрэгтэй болно.
Сайн байна уу?
Урт хугацаат зээлүүд дээр ялангуяа орон сууц зээлээр худалдан авах үед банкууд заавал хамтран зээлдэгчтэй байхыг шаарддаг.
Харин хамтран зээлдэгч нь хэн байж болох талаар дэлгэрэнгүйг энэ нийтлэлээс уншина уу.
Сайн байна уу? Та 8 хувийн орон сууцны зээлээр нийтдээ 80м2 хүртэл талбайтай хэд хэдэн байр авч болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг энэ нийтлэлээс уншина уу.
Сайн байна уу?
Та хоёрт дахин нэмж зээл олгох эсэхийг тухайн банк өөрөө шийднэ. Гэхдээ харгалзан үзэх зүйл нь сард олж буй орлогоосоо одоогийн зээлдээ сар бүр төлж байгаа дүнг хасаад үлдсэн мөнгө нь таны шинээр авах зээлийг төлөхөд хангалттай юу гэдгийг голчлон харгалзаж үзнэ.
8 хувийн орон сууцны зээлэнд хүн хэд хэдэн удаа хамрагдаж болно. Гэхдээ 8 хувийн зээлээр авсан байрнуудын нийт талбай 80м2-с хэтрэхгүй байх ёстой.
Ер нь та хоёрын сарын орлогын 45 хувиар зээл төлөх боломжтой гэж үздэг. Тэгэхээр одоогийн зээлэндээ төлж байгаа төлбөр дээр шинээр авах зээлэнд сар бүр төлөх төлбөрийг нэмээд үзэхэд танай өрхийн сарын орлогын 45 хувиас бага байгаа бол та банкинд хандаж болно.
Харин тухайн байр нь та хоёрын нэр дээр бүртгэгдэж, барьцаанд тавигдах болов уу. Энэ талаар банкныхаа хүнтэй уулзаж ярилцаарай.
Харин 8 хувийн зээл авсанаар сард хэдэн төгрөг төлөх ёстойгоо мэдэхийг хүсвэл та энд дарна уу.
Хариулт: Хөгжингүй орнуудад нэгэнт хэрэглээд хэвшил болчихсон тогтолцоог манайд нэвтрүүлж эхэлж байна. . Энэ тогтолцоо буюу орон сууцны зээлийн санхүүжилтийн схем нь цаашид өөрөө өөрийгөө аваад явах зорилготой. Энэ талаар дэлгэрэнгүй нийтлэлийг та эндээс үзнэ үү. Цаашдаа орон сууцаар баталгаажсан үнэт цаасыг гадаадын хөрөнгө оруулагчдад, олон улсын зах зээлд борлуулахыг зорьж байгаа. Гэхдээ энэ тогтолцооны ерөнхий зарчим буюу бондоор дамжуулан дараагийн зээлийг санхүүжүүлэх зарчимд өөрчлөлт орохгүй.Тухайн үеийн зах зээлийн нөхцөл байдлаас хамааран зээлийн хүү, иргэдэд тавигдах шаардлагад өөрчлөлт орж болох юм
Хариулт: Сайн байна уу?
Манай сайтаар зочилж мэдээлэл авч байгаад
баярлалаа. Таны сард гар дээрээ 1,000,000 төгрөг авдаг бол танд 20
жилийн хугацаатай 53,7 сая орчим төгрөгийн зээл олдох магадлалтай. Энэ
тохиолдолд сар 450,000 төгрөг орчим төгрөгийг зээлэндээ төлнө.
Хэрвээ 1,000,000 төгрөг нь татвар, нийгмийн даатгал суутгаагүй дүн бол гар дээр хэдэн төгрөг авдгаа эндээс хараад, өөрт оногдох зээлийн хэмжээгээ энэ хүснэгтээс олж олно.
Харин
та зөвхөн 1,000,000 төгрөгийн цалингийн орлоготой, 53,7 саяас өндөр
үнэтэй байр авахаар бол үлдэх зөрүүг нь өөрөө бэлнээр төлөх хэрэгтэй
болно.
Хэн нэгний үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлээд орон сууцны зээлийн урьдчилгааны оронд барьцаанд тавин зээл авах боломжгүй байдаг.
Уг нь орон сууцны зээлийн урдчилгаа төлбөрийг төлөлгүй өөрийн өмчлөлийн орон сууц барьцаанд тавих замаар дахин орон сууцны зээл авч болно гэж заасан байдаг.
Гэхдээ өөрийн өмчлөлийн гэдгийг сайтар анхаарна уу. Таны нэр тухайн барьцаанд тавих гэж буй орон сууцны өмчлөлийн гэрчилгээн дээр байх ёстой. Хүмүүс үүнд жаахан хөнгөн хандаад аав, ээжийнхээ нэр дээр байгаа орон сууцыг өөрийн нэр дээр болгон шилжүүлээд банкинд ханддаг. Гэвч банк УБЕГ-аас лавлагаа гаргуулдаг бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн хөдөлгөөний талаар сүүлийн 6 сарын түүхчилсэн мэдээллийг шүүлгэж үздэг. Хэрэв таны нэр дээр шилжээд удаагүй байгаа бол банк барьцаанд авахгүй байх нь нийтлэг. Өөрөөр хэлбэл таныг хүний хөрөнгийг ашиглан урьдчилгаагаа бүрдүүлэх гэж байна гэж үздэг байна.