Хариулт:
Сайн байна уу?
Таны хувьд зөвхөн өөрийнхөө орлогоор зээл авч болох боловч, хамтран зээлдэгч тань таны гэр бүлийн хэн нэг нь байж болно. Гэр бүлийн гишүүнд таны төрсөн аав, ээж, ах, дүү, эгч , хүү, охин байж болно гэсэн үг.
Сайн байна уу?
8 хувийн зээл болон ердийн нөхцөлтэй орон сууцны зээл авахад *Хэрэв та цалингийн орлоготой бол* банкууд дор хаяж нэг жил нийгмийн даатгал төлсөн байхыг шаардаж байгаа.
Тиймээс та энэ шалгуурыг хангатлаа хүлээх шаардлагатай болж байна.
Харин өөр төрлийн зээл хөөцөлдөж байгаа тохиолдолд сард олдог орлогоо банкинд хэрхэн нотолж болох талаар та энэ нийтлэлээс уншина уу.
Харин орон сууцны зээл авах гэж буй хүмүүст банкуудын тавьж байгаа шалгуурыг нэг дороос үзэхийг хүсвэл энд дарна уу.
Сайн байна уу?
Банк анх зээл олгохдоо таныг ямар нэгэн шалтгаанаар зээлээ төлөхгүй бол хамтран зээлдэгч төлнө гэж тооцож зээл олгосон байгаа. Амьдрал баян учраас зарчмын хувьд хугацааны дундуур хамтран зээлдэгчээ сольж болно. Гэхдээ ийм тохиолдол байнга гараад байдаггүй учраас яг ингэж солино гэж тогтсон зүйл одоогоор алга байна. Танд хамтран зээлдэгчээ солих зайлшгүй шаардлага гарсан бол одоогийн хамтран зээлдэгчтэй дүйцэхүйц орлоготой, найдвартай хүнээ олоод зээл авсан банктайгаа уулзаж хүсэлтээ гаргах нь зөв байх.
Сайн байна уу?
Байраа зарах гэж байгаа хүн байрны гэрчилгээгээ авах хүний нэр дээр шилжүүлсний дараа мөнгөө шууд авч чадах уу гэж эргэлздэг. Авах хүндээ эргэлзэж байгаа бол банкуудад шимтгэл төлөөд, эскроу данс гэдэг үйлчилгээг ашиглаж болно. Мөнгөө авч чадна гэдэгт итгэлтэй байгаа бол дүүргийн үл хөдлөхөд ажлын 1-2 долоо хоногт багтааж гэрчилгээг шилжүүлдэг. Бүртгэлийн хураамж 20,000 төгрөг ба яаралтай бол 2 дахин нэмэгдэнэ. Мөн үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар 2% төлөх ёстой болно.
Сайн байна уу?
Урт хугацаат зээлүүд буюу ялангуяа орон сууц худалдан авах зээл авч байгаа үед банкууд заавал хамтран зээлдэгчтэй байхыг шаарддаг.
Хамтран зээлдэгч нь хэн байж болох талаар та энэ нийтлэлээс уншина уу.
Сайн байна уу? та хариултаа уг линкээр орж үзнэ үү.
Сайн байна уу?
Таны асуултыг Капитрон банкны холбогдох ажилтанд дамжууллаа. Хариу ирсэн даруйд танд мэдэгдэе. Та шууд банкнаас өөрөө асууна гэвэл 11-328373 гэсэн утсаар лавлана уу?
Орон сууц худалдан авах зээлийн хүсэлт гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна.
Сайн байна уу?
Та асуултынхаа хариултыг энд дарж уншина уу.
Өөр тодруулах зүйл байвал бидэнд хандана уу.
Амжилт хүсье!
Орон сууц худалдан авах зээлийн хүсэлт гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна.
Урт хугацааны зээлд хамтран зээлдэгч шаардана. Банк хамтран зээлдэгчид үндсэн зээлдэгчтэй адил шаардлагыг тавина. Хамтран зээлдэгч нь тогтсон мөнгөн орлоготой, зээлийг төлөх чадвартай байна. Хамтран зээлдэгчээр эхнэр эсвэл нөхөр байх бөгөөд байхгүй тохиолдолд таны эцэг эх, төрсөн ах, эгч, дүү байвал сайн.
Өрхийн сарын цэвэр орлого гэдэг нь өрхийн гишүүдийн тэтгэвэр тэтгэмжийн орлогоос бусад бизнесийн сарын цэвэр ашиг, цалингийн орлоготой бол сарын цэвэр цалин, сар бүрийн мөнгөн гуйвуулгын дундаж орлогуудын нийлбэр юм.
Таны өрхийн цэвэр орлого 1,000,000 төгрөг гэвэл зээл төлөх чадвар 450,000 төгрөг.Энэ дүнд 20 жилээр тооцоход 53,900,000 төгрөгийн зээлийг авах боломжтой ба нийт байрны үнэлгээ 77,000,000 төгрөг, урьдчилгаа төлбөр 23,100,000 төгрөг болно. Сар бүрийн зээлийн эргэн төлбөрийн дүн болох 450,000 төгрөгт зөвхөн орон сууцны зээлийн төлбөрийг хийнэ гэж тооцсон болно. Хэрэв цалингийн зээл, лизингийн зээл гэх мэт зээлийг зэрэг төлнө гэвэл тооцсон зээлийн хэмжээ багасах болно гэдгийг анхаарна уу.
Хариулт:
Орон сууц худалдан авах зээлийн урьдчилгаа 30% төлбөрт өөрийн эзэмшлийн орон сууцыг барьцаалан 100% орон сууц худалдан авах зээлийг авах боломжтой. Зээлдэгчид дараах шалгуурыг тавина.
Хамтран зээлдэгч гэж үндсэн зээлдэгчийн хамтаар зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээсэн этгээдийг хэлнэ. Хамтран зээлдэгч мөн адил үндсэн зээлдэгчийн дээрх шалгуурыг хангасан байх шаардлагатай.
Та нөхөртэйгөө, ээжийнхээ хамт нэг өрх болон амьдардаг бол нөхөр тань банкны зээлдэгчид тавигдах шаардлагыг хангаж байвал хамтран зээлдэгч болох боломжтой. Нэг өрх гэдэг нь өрхийн орлого зарлага нь цугтаа байж нэгэн дээвэр дор амьдрахыг хэлнэ. Хэрэв тусдаа амьдардаг бол банкны судалгаанаас хамааран нөхрийг тань хамтран зээлдэгчээр сонгох эсэхийг шийдэх болно.
Хариулт:
Сайн байна уу. 8%-ийн орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжиж байгаа хугацаанд та хэдэн ч удаа байр худалдан авч жилийн 8%-ийн хүүтэй авах боломжтой.
Хамтран зээлдэгч гэж үндсэн зээлдэгчийн хамтаар зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээсэн этгээдийг хэлнэ. Хамтран зээлдэгч таны зээлийг төлөх чадвартай , тогтсон мөнгөн орлоготой байна.
Банкны үндсэн зээлдэгчид тавигдах шалгуурыг хамтран зээлдэгч мөн адил хангах шаардлагатай. Үүнд:
Өрхийн сарын цэвэр орлого гэдэг нь өрхийн гишүүдийн тэтгэвэр тэтгэмжийн орлогоос бусад бизнесийн сарын цэвэр ашиг, цалингийн орлоготой бол сарын цэвэр цалин, сар бүрийн мөнгөн гуйвуулгын дундаж орлогуудын нийлбэр юм.
Хэрэв та ээжтэйгээ нэгэн дээвэр дор хамт амьдардаг бөгөөд ээж тань хамтран зээлдэгчийн шаардлага хангаж байвал ээжийгээ хамтран зээлдэгчээр сонгох боломжтой.
90 сая төгрөгийн үнэлгээтэй байр хөөцөлдөж байгаа бол урьдчилгаа төлбөр 27 сая төгрөг. Үлдэх дүн буюу 63 сая төгрөгийг, 20 жилийн хугацаатай жилийн 8%-ийн хүүтэй зээл авна гэвэл сард 530,000 төгрөгөөр зээлийн эргэн төлбөр төлнө. Энэ дүнг төлөхийн тулд таны өрхийн гишүүдийн цэвэр орлого 1,200,000 төгрөг байна.
Өрхийн сарын цэвэр орлого гэдэг нь өрхийн гишүүдийн тэтгэвэр тэтгэмжийн орлогоос бусад бизнесийн сарын цэвэр ашиг, цалингийн орлоготой бол сарын цэвэр цалин, сар бүрийн мөнгөн гуйвуулгын дундаж орлогуудын нийлбэр юм.
Нэг өрх гэдэг нь өрхийн орлого зарлага нь цугтаа байж нэгэн дээвэр дор амьдрахыг хэлнэ. Дүү тань таньтай хамт амьдардаг бол хамтран зээлдэгч байж болно. Харин тус тусдаа амьдралтайбол банкны судалгаанаас хамааран дүүг тань тань хамтран зээлдэгчээр сонгох эсэхийг шийдэх болно.
Хариулт:
Орон сууц худалдан авах зээлийн хүсэлт гаргагч нь дараах үндсэн шаардлагыг хангасан байна.
Та 15 сая төгрөгний урьдчилгаа төлбөр бэлдсэн бол нийт 50 сая төгрөгний үнэлгээтэй байр хайх хэрэгтэй болно. Иймээс банкнаас хүсч буй зээлийн дүн 35 сая төгрөг байна. Энэ зээлийг 20 жилийн хугацаанд, жилийн 8%-ийн хүүтэй төлөхөөр төлөвлөж байгаа бол сарын зээл эргэн төлбөр 293,000 төгрөг болно. Эндээс харахад танай сарын өрхийн орлого 700,000 төгрөг хүртэл байвал хангалттай. Гэхдээ бусад зээлтэй бол өрхийн орлогын хэмжээ нэмэгдэх хэрэгтэй гэдгийг анхаарай. Хамгийн гол нь зээл төлөх чадвар нь өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байх хэрэгтэй юм.
Банкнаас тавьж буй нэгэн гол шалгуур бол өрхийн орлого зарлага юм. Өрхийн орлого өндөр байх тусам зээл төлөх чадвар нь дагаад нэмэгдэх учир зээл батлагдах магадлал өндөр байдаг. Гэр бүлийн 2 хүн 2-уул идэвхитэй орлоготой байвал банк танд илүү итгэх болно.
Одоогийн нөхцөл байдлыг авч үзэхэд нөхөр тань орлоготой байгаа учраас нөхрийн нэр дээр зээлийн хүсэлт гаргана. Гэр бүлийн нэг гишүүний орлогоор зээлийг хангалттай төлөх боломжтой бол заавал бусад гишүүдийг орлоготой байхыг шаардахгүй.
Орон сууц худалдан авах зээлийн мэдээлэлтэй танилцахыг хүсвэл Зээлээр байртай болсон түүх 1, 2, 3, 4, 5-ийг уншина уу.
Сайн байна уу. Та асуултын хариултаа энд дарж авна уу?
Сайн байна уу?
Нэн тэргүүнд байрны захиалгад өгсөн урьчилгаа мөнгө байрны үнийн 30%-д хүрсэн, мөнгө тушаасан баримт чинь байх хэрэгтэй. Мөн шинэ байрыг улсын комисс хүлээж аваад, байрны ордер нь гарсан тохиолдолд та 8%-ийн зээл хөөцөлдөх боломжтой болно. 8%-ийн зээлэнд хамрагдахын тулд сүүлийн 1 жил тасралтгүй ажилласан байх ёстой тул нөхрийнхөө нэр дээр зээл хөөцөлдөхөөс өөр аргагүй.
Урьдчилгаагаа өөрийн нэр дээр өгсөн боловч та 2 гэрлэлтийн баталгаатай эсвэл гэр бүл гэдгээ баталж чадах бол нөхрийн нэр дээр зээлээ хөөцөлдөх боломжтой. Банк таныг хамтран зээлдэгчээр оруулах байх.
Харин шинэ байр авахад анхаарах ёстой 1 зүйл байдаг. Энэ нь барилгын компани байрны ордерийг шууд таны нэр дээр гаргах гээд байдаг. Хэрвээ ордер таны нэр дээр гарчихвал банк таныг байртай хүн гэж үзээд, зээл олгохгүй гэх талтай. Ийм тохиолдол танд таарвал банктайгаа урьдчилан уулзахыг зөвлөе. Шинэ байр барилгын компанийн нэр дээр байж байгаад, та зээлээр авч өөрийн нэр дээр шилжүүлвэл дараа нь ХХАОТ-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой болно гэдгийг анхаараарай.
Сайн байна уу? Таны асуултыг хүлээн авлаа.
Асуултыг тоймловол:
Хариулт:
Бүх банк 8%-ийн зээлний урьдчилгаа 30%-ийн оронд байрны ордер тавихыг зөвшөөрдөг. Орон нутагт байгаа байрны үнэ, УБ-ын байрны үнийн 30%- тай дүйцэхээр үнэтэй, байрны ордер нь ямар нэг асуудалгүй, барьцаанд тавигдаагүй бол харилцдаг банктайгаа уулзахад урьдчилгааны оронд тавихыг зөвшөөрнө гэж бодож байна.
Зээлээ өндөр орлоготой, орлого нь тодорхой хүнийхээ нэр дээр авбал хурдан бүтдэг. Танай нөхөр тань бизнесийн зээлтэй байсан ч хангалттай орлоготой бол давхар 8%-ийн зээл авахыг хориглоогүй.
Сайн байна уу?
Таны асуултыг тоймловол:
1. ХАОАТ-ын хөнгөлөлтөн хамрагдах ямар ямар бүрдүүлэх материал хэрэгтэй вэ?
2. Сайн дурын даатгал төлдөг хүн хөнгөлөлт эдлэх үү?
3. Орон сууц анх удаа худалдан авсан эхнэр нөхөр 2-уулаа татварын хөнгөлөлт эдлэх үү?
4. ХАОАТ-ыг дундааа төлдөг/нэг бизнестэй/ бол 2-уулаа татюарын хөнгөлөлт эдлэх үү?
Хариулт:
1. Энд даран уг асуултын хариултыг уншина уу?
2. Даатгал төлсөн биш татвар төлсөн этгээд татварын хөнгөлөлт эдлэх боломжтой.
3. Эхнэр нөхрийн аль нэг нь эдлэх боломжтой.
4. Орлогын албан татвараа дундаа төлж байгаа тохиолдолд зөвхөн нэг нь л хамрагдах боломжтой.
Болно.
Монгол банкнаас гаргасан 8%-ийн холбоотой журманд 1 хүн олон удаа зээл авахыг хориглоогүй. Энэ нь бусдын зээлд хамтран зээлдэгчээр орсон боловч өөрөө зээл авч болно гэсэн үг. Нэгэнт Та хамтран зээлдэгчээр орсон бол өөрөө зээл авсантай адил үүрэг хүлээсэн байна. Иймд Таныг 2 байрны зээл зэрэг төлж чадна гэж Банк үзвэл зээл олгох боломжтой
Хамрагдаж болно.
Болно.
ЗГ-ын 8%-ийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрөөр олгох зээлийн 30%-ийн урьдчилгааг бэлэн мөнгөөр төлөх эсвэл урьдчилгааны оронд өөрийн өмчлөлийн байр барьцаална гэж хатуу тогтоосон байдаг.
Дэлгэрэнгүйг http://www.mongo.mn/c/137 -с үзнэ үү