Уншигчийн илгээсэн асуулт: Хашаа байшингийн зээлд яаж хамрагдах вэ?
Хэрэглэгчийн асуулт:
sain baina uu nohor bid 2 2uulaa ajil hiideg nohor **** LLC kompanid 3 jil ajillaj bn bi ****** HHk-d hunii nootsiin menegeree ajillad sar bolj bn teheer baishingiin zeeld hamragdaj bolohuu hariu heleed ogooch odoogoor tureesiin bairand amidardag. nohor sariin tsalin undsen 850000 iluu tsagtaigaa 1.200.000 awdag bi togtmol 650.000 awdag
Сайн байна уу? Манай веб сайтыг анхааран уншиж байдагт тань талархлаа илэрхийлье. Танд тодорхой ойлголт өгөхийг зорьж, асуултанд тань дэлгэрэнгүй хариулахыг хичээлээ. Анхааран уншина уу?
Таны асуултыг тоймловол:
1. Гэр бүлийн хүн тань 3 жил тасралтгүй нийгмийн даатгал төлсөн.
2. Гэр бүлийн хүнийн үндсэн цалин 850,000 төгрөг, зарим саруудад илүү цагийн мөнгөтэйгээ нийлээд, 1,200,000 төгрөг авдаг. Энэ хэмжээгээрээ нийгмийн даатгал төлсөн
3. Одоогоор өөрийн өмчлөлийн орон сууцгүй.
Та банкны зээлээр амины орон сууц авах хүсэлтэй бол заавал үл хөдлөхийн гэрчилгээтэй байшин хайх хэрэгтэй. Гэрчилгээгүй байшинг аль ч банк зээлээр авахыг тань зөвшөөрдөггүй.
Харин үл хөдлөхийн гэрчилгээтэй бол банкууд доорхи 3 зүйлийг харгалзан үзээд таньд зээл өгөхийг зөвшөөрч болох юм. Үүнд:
- - Худалдан авах байшингийн чанар
- - Худалдан авах байшингийн байршил
- - Таны орлого
Худалдан авах байшингийн чанар нь таньд зээл олгох тухай анхны дүгнэлтэнд нөлөөлдөг.
1. Зураг төслийн дагуу баригдсан, инженерийн шугам сүлжээнд холбогдсон эсхүл бие даасан цэвэр бохир ус, халаалтын системтэй бол зээл олгох илүү сонирхолтой байдаг. Дутагдалтай тал нь ийм байшин илүү өндөр үнэтэй байх магадлалтай
2. Аж ахуйн аргаар баригдсан, цэвэр, бохир усаа шийдээгүй байшинг Банкууд илүү хямд үнэлэх ба танд аль болох бага зээл өгөхийг хүснэ, аль болох өндөр урьдчилгаа төлүүлэхийг хүснэ.
Чанаргүй материалаар, муу баригдсан гэж үзвэл Та хангалттай орлоготой, их урьдчилгаа төлнө гэж хэлсэн ч танд зээлийг олдохгүй. Зарим банкууд байшингийн чанарт илүү нарийн шалгуур тавьсан байдгийг судалж үзэхэд илүүдэхгүй.
Худалдан авах байшингийн байршилаас зээлийн хэмжээ хамаардаг.
Байшин тань УБ хотод, хотын төвд ойрхон байх тусмаа ирээдүйд үнээ алдахгүй гэж үзээд, танд арай бага урьдчилгаатай, арай бага хүүтэй зээл олгох магадлалтай. Аймгийн төв эсвэл сумд байшин авах бол олдох зээл багасаад л байх болно.
Зээлийг олдох эсэх нь Таны орлогоос шууд хамаардаг
Банкууд хашаа, байшингийн зээл олгохдоо Таныг дор хаяж 1 жил нийгмийн даатгал төлж, ажилласан байх ёстой гэж үздэг. Тэгэхээр өөрийнхөө нэр дээр бус, нөхрийнхөө нэр дээр зээлийн хүсэлт гаргах эрхтэй гэсэн үг.
Та компанитайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулсан, гэрээндээ авдаг цалингаа зөв бичсэн, цалингаа банкаар дамжуулж авдаг, авсан дүнгээрээ нийгмийн даатгал төлдөг бол их, бага ямар нэг хэмжээгээр зээл олдоно.
Таны асуултанд :
1. Урьдчилгаа 30%-40% байгаа эсэх
2. Урьдчилгаагаа хэрхэн бүрдүүлснээ банкинд нотолж чадах эсэх
3. Худалдан авах хашаа, байшин нь банкны шаардлага хангасан эсэх
4. Өмнө зээл авсан бол зээлээ хугацаандаа төлсөн эсэх нь тодорхойгүй байлаа.
Тэгэхээр дээрх зүйлүүдийг харгалзан үзээд, зээлийн дүнг Банк эцэслэн тогтоодог тул бид шууд урьдчилан хэлэх боломжгүй юм.
Хүсэлт гаргахын өмнө аль банкинд хандахаа сайн судлах нь зүйтэй. Аль ч банктай очоод уулзахад Таньд цалингаа авдаг банкиндаа хандаж, байрны зээл авах хүсэлтээ өгөхийг зөвлөх болов уу? Цалингаа авдаг банкиндаа хандах нь ямар давуу талтай болохыг эндээс уншина уу? Бусад банкинд хандах нь ямар сул талтай болохыг эндээс уншина уу?
МӨНГӨ.МН