Нийгмийн даатгалаар орлогоо нотолж чадаж байвал танд зээл олгоно. Та банкуудын зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mongo.mn/z/1230 эндээс үзнэ үү.
Өнөөгийн нөхцөлд Монголд орлого эсвэл барьцаа хөрөнгө хоёрын аль нэгийг нь заавал нотолж байж зээл авах боломжтой. Та орлогоо нотлох боломжгүй бол ямар нэгэн барьцаа хөрөнгө бүрдүүлж чадвал зарим банк, санхүүгийн байгууллагууд зээл өгч байгаа.
Нэмэгдүүлсэн хүүг хугацаандаа төлж чадаагүй байгаа үндсэн зээлийн дүнгээс гэрээнд заасан хувиар ихэвчлэн тооцдог. Энэ талаар ИРГЭНИЙ ХУУЛЬ-нд "452.2.Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй." гэж заасан байдаг.
Та нийгмийн даатгалаа төлдөг бөгөөд таны орлого авч буй зээлэнд хангалттай хүрч байвал хамтран зээлдэгчийн орлого шаардахгүй. Хангалттай хүрнэ гэдэг нь зээлэнд сар бүр төлөх мөнгө таны орлогын 50 - 60%-иас бага байхыг хэлнэ.
Банкууд тухайн зээлдэгчийн зээлийн түүх, сард төлж чаддаг зээлийн хэмжээ эсвэл цаашид сар бүр хэдэн төгрөг өөр зээлэнд төлөх зэргийг нь харахын тулд зээл хүсэгчээс иймэрхүү бичиг баримт шаарддаг. Хадгаламж барьцаалсан зээлийн тухайд дараа дараагийн зээлэнд нөлөөлөхгүй. Хэрэв гэрээ тань олдохгүй бол та хадгаламж барьцаалсан зээлийн хуулгаа аваад банкаараа баталгаажуулаад очсон ч болно. Учир нь тэр хуулган дээр нь "хадгаламж барьцаалсан зээл" гэж зээлийн төрлийг нь заасан байдаг тул банкны ажилтан түүнийг үндэслээд өөрийн тооцооллоо хийхэд хангалттай байдаг.
Онлайн зээл олгодог газруудын мэдээллийг бид удахгүй нэгтгэн та бүхэнд тогтмол хүргэх болно.
Онлайн зээл олгодог газруудын мэдээллийг бид удахгүй нэгтгэн та бүхэнд тогтмол хүргэх болно. Одоогоор бид машины лизинг, хэрэглээний зээл, орон сууцны зээл, бизнесийн зээл болон хашаа байшингийн зээл гэх мэт зээлүүдийг зуучилж байгаа.
Болно. Та цалингийн зээл авсан салбар дээрээ очоод зээлийн хүсэлтээ өгөөд зээлээ дахин судлуулаад нэмж зээл авах боломжтой юм байна. Нэг зүйлийг хэлэхэд хэрэглээний зээлийн дээд хугацаа 30 сар болсон байгаа. Таны сарын зээлийн төлөлт орлогын 60 хувиас хэтрэхгүй байх ёстой бөгөөд дээд тал нь 2,5 жилээр зээл авах боломжтой.
Хэрэв хоёр зээлийн сарын нийт төлбөр нь танай өрхийн орлогын 45 хувиас бага байвал нэмж зээл авч болно.
Нөлөөлөхгүй
Хэрэв ажилладаг байгууллага нь аль нэг банктай цалингийн зээлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан бол цалингийн зээл олдоно. Тийм гэрээгүй бол цалингийн зээл авах боломжгүй. Хэрэв авах гэж буй зээлэндээ хүрэлцэхүйц барьцаа хөрөнгө байгаа бол өрхийн зээл авах боломжтой. Та манай "ОНЛАЙН ЗЭЭЛИЙН ЗУУЧЛАЛ"-д хамрагдана уу.
ХХБ-ны хувьд:
Төрийн банкны хувьд:
бичиг баримтууд шаардах нь байна
Сайн байна уу?
Цалингийн зээлээр хэдэн төгрөгийн зээл авч чадах нь таны цалингийн хэмжээнээс хамаардаг юм. Тухайлбал Хаан банк танд 12 хүртэл сарын цалинтай тэнцэх хэмжээний зээл олгох боломжтой. Бүх банкны цалингийн зээлийн мэдээллийг нэг дороос харахыг хүсвэл энд дарна уу.
Харин зээл авах боломжийн хувьд:
1. Танай байгууллага Хаан банктай (эсвэл өөр нэг банктай) цалингийн зээлийн гэрээ байгуулсан байх ёстой.
2. Та цалингаа тухайн банкин дахь дансаараа аваад 6 сар болсон байх
3. Муу зээлгүй байх гэх мэт шаардлагууд тавигддаг.
Mongo.mn
Сайн байна уу?
Цалингийн зээлд хамрагдахын тулд заавал НД төлдөг, танай ажилладаг байгууллага аль нэг банктай цалингийн зээлийн гэрээтэй, ихэвчлэн тухайн банкаар дамжуулан ажилчдынхаа цалинг 3-6 сар тавьсан байх ёстой байдаг.
Хариулт:
Сайн байна уу?
Та сар бүр тэнцүү хэмжээгээо төлөх зээл авсан бол сард ойроцлоогоор 259.000 төгрөгийн төлбөр төлж, өнөөдрийн байдлаар 3.9-4.0 орчим сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа.
МonGo.mn
ЗЭЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Хариулт:
Сайн байна уу?
8 хувийн орон сууцны зээлийн өрхийн орлого зарлагын харьцаа нь 45% гэсэн үндсэн шаардлага байдаг.
Тиймээс 1500000*45% нь 675000₮ болж байна. танай гэр бүлийн төлж буй зээлийн сарын төлөлт 490000₮ байна. Тэгэхээр боломжит 675000₮ төгрөгөөс төлж буй 490000₮ төгрөгийг хассанаар таны сард нэмж төлж болох зээлийн төлбөр 675000₮-490000₮=185000₮ төгрөг болж байна. Танай гэр бүлийн аль нэг нь цалингийн зээл авахдаа сард төлөх төлбөр дээд тал нь 185000₮-өөс хэтрүүлэхгүйгээр зээл хүсэх боломжтой гэж үзнэ.
Жич: тухайн банкны нэмэлт шаардлаганааас болж таньд уг банк цалингийн зээл өгөхгүй байх үндэслэлтэй.
Сайн байна уу?
Таны асуултанд нийтлэлээр дэлгэрэнгүй хариуллаа. Та энэ линкээр орж уншина уу.
Хариулт:
Сайн байна уу?
Таны цалингийн орлого цалингийн зээл болон машины зээлээ төлөхөд банкнаас тавьж зээл орлогын харьцаа нь хангалттай хүрэлцэхүйц байвал та машины лизинг авах боломжтой.
Хариулт:
Сайн байна уу?% Таны асуултанд хариулахын тулд зарим нэг зүйлийг тодруулах шаардлагатай байна.
Тиймээс таньд гэж зөвлөхөд:
1. Зээлийн эргэн төлөлт хийх үедээ банкнаасаа лавлах
2. Зээлийн гэрээний хавсралтанд зээлийн төлөлтийн хуваарь байгаа түүнээс харах боломжтой.
Бидэнд өгсөн мэдээлэлээр ойролцоогоор тооцвол таны зээлийн хүү 1.7% -тай гэж үзвэл одоогоор 2.2 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байхаар байна.
Хариулт:
Сайн байна уу?
Таны өрхийн орлого зээлийн харьцаа 45% хэтрэхгүй тохиолдолд боломжтой.
Жишээ нь: Та 100.000.000 төгрөг байр худалдан авах гэж байгаа. Таны гэр бүлийн сарын орлого нийтдээ 2 сая төгрөг гэж үзье.
Энэ тохиолдолд таны орлого зээлийн харьцаа 2.000.000*45% буюу 900.000 төгрөгийн зээл төлөх боломжтой гэж үзнэ.
Харин байрны зээлийн хувьд 70 сая төгрөгийн зээл авах бөгөөд сард 586.000 төгрөгийн зээл төлнө.
Цалингийн эсвэл машины лизингийн сард төлөх боломж нь 900.000 - 586.000 = 314.000 төгрөг байна.
Тиймээс сард 314.000 төгрөгөөс хэтрэхгүй төлбөр төлдөг машины лизинг эсвэл цалингийн зээл авах боломжтой байна.
МonGo.mn
ЗЭЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Хариулт:
Сайн байна уу?
Таны нөхөрийн орлого тань дундаж цалин төгрөгөөр 1,150,000₮ байх бөгөөд танай өрхийн зээл төлөх хэмжээ нь 510,000₮ байхаар байна.
Авах байрны үнэ 50 сая ₮ байх бол танай гэр бүл 15 сая төгрөгийн урьдчилгаа бэлдэх ёстой.
35 сая төгрөгийн зээлдэнд сар бүр 292,000₮ төлөхөөр байна.
Тиймээс сард 510,000₮-292,000₮=218,000₮ төлдөг цалингийн зээл авах боломжтой.Энэ нь ойролцоогоор 6 сая төгрөг цалингийн зээлээр зээлэх боломжтой гэсэн үг юм. Тиймээс та байгууллагадаа учирлаж байгаад цалингийн тодорхойлолтоо авч зээл хөөцөлдөхгүй бол энэ байдлаараа зээл авах боломжгүй харагдаж байна.
Сайн байна уу?
Зээлийг хугацаанаас өмнө төлөхөд дууссан өдөр хүртэлх хүүг төлөөд, хаах ёстой. 1 жилийн өмнө төлсөн бол сүүлийн 1 жилийн хүүг төлөхгүй гэсэн үг. Харин зээлтэй байсан хугацааны хүү хасагдахгүй. Хэдэн төгрөгийн цалингийн зээл нь авах нь таны цалингаас хамаардаг. Банкууд ихэвчлэн таны 1 жилийн цалинтай тэнцэх хэмжээний зээлийг 2-3 жилийн хугацаатай өгдөг. Өөрт ноогдох цалингийн зээлийн хэмжээг мэдэхийг хүсвэл энд дарна уу?
Хариулт:
8%ийн хүүтэй зээлд хамрагдахыг хүсч байгаа бол та нэн түрүүнд дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай.
Сарын үндсэн цалин 750,000 төгрөг бол гар дээр ирэх цалин 614,500 төгрөг байна. Ийм орлоготой тохиолдолд сард та 276,000 төгрөгөөр зээл төлөх боломжтой. Зээл төлөх боломжиндоо тааруулаад 47,000,000 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг, урьдчилгаа төлбөр 30% буюу 14,100,000 төгрөгийг төлөөд, 32,900,000 төгрөгийн зээлийг 20 жилийн хугацаатай авах боломжтой юм.
Хэрвээ эхнэр тань сар бүрийн идэвхитэй орлоготой бол дээрхи үнэлгээнээс өндөр үнэлгээтэй байр сонирхож болно.
Та орон сууц худалдан авах зээлийн талаар илүү дэлгэрэнгүйг мэдэхийг хүсвэл Зээлээр байртай болсон түүх 1, 2, 3, 4, 5-ийг уншина уу.
Сайн байна уу? Та асуултынхаа хариултыг энд дарж авна уу.
Сайн байна уу? Юуны өмнө танай байгууллага аль банктай цалингийн зээлийн гэрээ байгуулсныг мэдэх шаардлагатай.
Тэгээд тухайн банк таны сарын цалинг хэд дахин нэмэгдүүлж зээл олгох боломжтойг энд-ээс үзэж болно.
Ихэвчлэн банкууд гарт олгож байгаа цалинг 12 дахин өсгөж олгодог. Иймд таны нэрлэсэн цалин 650,000 төг бол гарт олгох цалин 533,500 төгрөг болох бөгөөд танд ойролцоогоор 6 сая 400 мянган төгрөгийн цалингийн зээл олгох боломжтой юм байна.
Гарт олгох цалингаа хялбар тооцоолж сурахыг хүсвэл энэ нийтлэлийг уншина уу.